Манай компани 1994 онд Ахуйн шавьж, мэрэгч устгал халдваргүйжүүлэлтийн чиглэлээр байгуулагдсан бөгөөд энэ чиглэлээрээ дагнан иргэд, аж, ахуй нэгж, хүүхдийн болон олон нийтийн байгууллагуудад мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, ахуйн шавьж, мэрэгч устгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээг хийж байна.
Манайх хуулийн зөвлөх, тархвар судлагч эмч, биологч,эрүүл ахуйч , хор найруулагч, халдваргүйжүүлэгч гэсэн мэргэжлүүдээр хүний нөөцийг бүрдүүлэн 10-15 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани нь 2002 онд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэж, “Ахуйн шавьж, мэрэгч устгал ариутгал” төслийн байгал орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээх төсөл, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Мөн химийн бодисын эрсдлийн үнэлгээг хийлгэн үйл ажиллагаандаа хэрэглэж байна.
Бид шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн бодис импортлох, худалдах үйл ажиллагааг ЭМЯ-ны АХ-14/23/3496 тоот зөвшөөрлийн дагуу улсын хэмжээнд, Ахуйн шавьж мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээг НЭМГ-н ЭХ-06/22/2447 тоот тусгай зөвшөөрлийн дагуу нийслэлийн хэмжээнд явуулдаг. Мөн БОАЖЯ-с химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах, худалдах тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллгаагаа явуулдаг болно.