+ 976 - 99798981, 99147159
info@khaldvarguijuulelt.mn
Усан бассейн, спа, усан паркийн өвчин, урьдчилан сэргийлэх

                                Усан бассейн, спа, усан паркийн өвчин, урьдчилан сэргийлэх

АНУ-н эрүүл мэндийн хяналтын CDC байгууллагын сайтанд усан бассейн, спа, усан паркийн өвчин гэсэн нэр томьёог оруулжээ. Усан бассейн, спа, усан паркийн өвчин гэсэн ойлголтонд дараахь өвчнүүд ордог байна.. Үүнд:

  • Суулгалт өвчин /Crypto, E.Coli, Shigeli- төрлийн нянгаар голдуу үүсгэгддэг. Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, дархлаа суларсан хүмүүс голдуу өвчлөх магадлалтай.
  • Чихний өвчин  Swimmers Ear /гадна чихний үрэвслийн шинжээр илэрдэг./
  • Спа-н шалтгаант арьсны үрэвсэл Pseudomonas aeruginosa-р үүсгэгддэг. Спа нь бассейнаас илүү халуун устай байдаг тул бактер үржих нь илүү байдаг.
  • Химийн бодисоос шалтгаалсан Нүдний улайлт, Хамрын салстын цочрол, Арьсны загатнаа, цочрол 

Эдгээрээс өвчнөөс урьдчилан сэргийлэх:

Усан дахь чөлөөт хлор нь бактер, мөөгөнцөрийг  устгадаг.

Дараахь хэмжээнд байх ёстой.

Усан бассейн : free chlorine 1—3 ppm (мг/л)

Спа: free chlorine 2—4 ppm (мг/л)

Эдгээрт 2 ууланд нь усны pH 7.2—7.8. байх ёстой.

Хичнээн чөлөөт хлор шаардлагтай хэмжээнд байгаа боловч усны pH хэвийн хэмжээнд биш бол чөлөөт  хлорын бактер устгах үйлдэл нь суларч бактер үржих нөхцөл нь болдог байна.

Усанд сэлэгчдийн зүгээс:

·         Гэдэсний суулгалд өвчинөөр өвчилсөн бол усан бассейнд орохгүй байх.

·         Хувийн ариун цэврийг сайтар сахих.

·         Усан дахь хлорын хэмжээ болон pH-н хэмжээг  өдөрт дор хаяж  2 удаа шалгаж байгаа эсэхийг    усан сангийн оператороос асууж байгаарай.