Жавелионыг халдваргүйжүүлэлтэнд хэрэглэх заавар
1.Шинж, чанар
Цагаан өнгөтэй 3.5г, таблетка хэлбэртэй үндсэн бодис нь дихлоризоциануровын хүчлийн натрийн давс юм. 1 таблетка нь усан уусмалдаа 1.5г идэвхтэй хлор ялгаруулна.
Уусмал нь өнгөгүй, сулхан хлорын үнэртэй. Пластик саванд 1кг савлагдана. Хадгалах хугацаа 6 жил, ердийн нөхцөлд хадгална. Найруулсан ажлын уусмалыг 3 хоног хүртэл хадгална.
Жавелион нь бактер, вирус, мөөгөнцөр, сүрьеэгийн савханцарт идэвхтэй нөлөөлж устгах үйлчилгээ үзүүлнэ.
2. Жавелионыг бактер болон вирусын халдварын үед халдваргүйжүүлэлтийн уусмал бэлтгэх
Халдваргүйжүүлэх Эд, зүйлс
|
Бактерийн халдварын үед |
Вирусын халдварын үед |
Халдвар гүйжүүлэх арга |
||||
Хлорын % |
10 л Усанд \таб \
|
Халдвар гүй жүүлэх хугацаа |
Хлорын % |
10 л Усанд \таб \
|
Халдвар гүй жүүлэх хугацаа |
||
Эмнэлгийн нөхцөлд: зэвэрдэггүй метал эдлэл, шил, шаазан, резин, пластмасан эдлэл |
|
|
|
0.1 |
7ш |
60мин |
Уусмалд хиих |
Өвчтөний асаргаанд хэрэглэсэн шил, шаазан, резин, пластмасан эдлэл |
|
|
|
0.1 |
7 |
60мин |
Уусмалд хийх, арчих |
Хоолны үлдэгдэлгүй сав, суулга |
0.03 |
2 ш |
15мин |
0.06 |
4 ш |
15мин |
Уусмалд хийх |
Хоолны үлдэгдэлтэй сав, суулга |
0.1 |
7ш |
120мин |
0.1 |
7 ш |
120мин |
Уусмалд хийх |
Бохирлогдсон цагаан хэрэглэл \ялгадас, цус\ |
0.2 |
14 ш |
120мин |
0.2 |
14ш |
120мин |
Уусмалд дэвтээх |
Бохирлогдоогй цагаан хэрэглэл |
0.03 |
2 ш |
60мин |
0.06 |
4ш |
30мин |
Уусмалд дэвтээх |
Тоглоом |
0.03 |
2 ш |
60мин |
0.06 |
4 ш |
15мин |
Уусмалд хийх |
Тасалгааны мебель, тавилга, хана,хаалга |
0.015 |
1 ш |
60мин |
0.06 |
4 ш |
60мин |
Арчих |
Ариун цэврийн өрөө, жорлон, ванн, угаалтуур |
0.06 |
4 ш |
60мин |
0.1 |
7ш |
60мин |
Арчих |
Цэвэрлэгээний хэрэгсэл |
0.2 |
14 |
60 мин |
0.1 |
7
|
120мин |
Дэвтээх |
/Тайлбар: Жнь:ариун цэврийн өрөөг ариутгахад 10л усанд 4ш эсвэл 5л усанд 2ш хийж , 0.06% уусмал бэлтгэн арчиж, 60 минутын дараа цэвэр усаар цэвэрлэнэ./
3. Жавелионыг халдваргүйжүүлэлтэнд хэрэглэх
- Эмнэлэг больницын нөхцөлд өвчтөний асаргаа сувилгаанд хэрэглэгдэж буй эд зүйлс, цагаан хэрэглэл, өрөө тасалгаа, тоглоом тавилга зэргийг ариутгахад хэрэглэнэ.
- Хүснэгтэнд заасны дагуу уусмалыг найруулж хэрэглэсний дараа эд зүйлсийнг цэвэр усаар 3 минутын турш зайлах хэрэгтэй.
- Сав суулгыг найруулж бэлтгэсэн хангалттай хэмжээны уусмалд хийж байлгасны дараа цэвэр усаар зайлна.
- Хүүхдийн тоглоомыг бэлтгэсэн уусмалдаа хийж байлгаад зохих хугацааны дараа цэвэр усаар 5 минутын турш зайлна.
- Овор ихтэй тоглоомыг ариутгахад бэлтгэсэн уусмалаа шүршигчээр шүршиж хэрэглэж болно.
- Даавуун болон нийлэг эдлэлээр хийсэн 1 кг цагаан хэрэглэлийг ариутгахад /хуурайгаар/ -г зохих %-оор найруулсан 4л уусмалд хийн дэвтээж халдваргүйжүүлнэ.
- Хана шал, хаалга зэргийг халдваргүйжүүлэхэд 1 м.кв-д 100-300мл уусмал ноогдохоор тооцно.
4. Аюулгүй ажиллагаа
Жавелион нь хүний бие махбодид хоол боловсруулах замааар орсон үед 3-р зэргийн хоруу чанартай буюу бага хордлого үүсгэнэ.
Арьсанд хүрсэн тохиолдолд 4-р зэргийн хоруу чанар буюу маш бага хордлого үүсгэж болно.
0,015-0,06% уусмал нь арьс болон нүдний салстыг цоцроох, хуурайшуулах нөлөө үзүүлэхгүй.
Харин 01% дээш концентрацитай уусмал нь нүдний салст болон амьсгалын замд цочроох нөлөөтэй.
Жавелионыг халдваргүйжүүлэлтэнд хэрэглэх үед дараах зааврыг баримтлан ажилллана.
- Хлор агуулсан бодист харшилтай хүнийг ажиллуулж болохгүй.
- Ажлын уусмалыг амьсгалын замаар орохоос сэргийлж маск зүүх.
- Арьсыг цочирхоос сэргийлэн резинэн бээлий хэрэглэх.
- Жавелионы 0.06% дээш проценттэй ажлын уусмал хэрэглэж байгаа нөхцөлд дээрх хамгаалах хэрэгсэлийг заавал хэрэглэнэ.
- Халдваргүйжүүлэх ажил дууссаны дараа 15 минут агаар оруулна.
- Савтай уусмалыг заавал таглаж хадгална.
- Хоол хүнсний зүйл, эмийн бодисоос хол, хүүхдийн гар хүрэхгүй газар тагийг нь сайн таглаж хадгална.
5.Хордсон тохиолдолд үзүүлэх анхны тусламж
Уусмал нүдрүү орсон тохиолдол цэвэр усаар хэдэн минут зайлах, нүдний салст цочирсон тохиолдолд сульфацил натрийн дусаалга дусаана.
Амьсгалаар орсон тохиолдолд даруй цэвэр агаарт гаргана.Уусмалыг ууж хордсон тохиолдолд содтой ус уулгаж бөөлжүүлнэ.
Арьсанд хүрсэн тохиолдолд цэвэр усаар сайтар урсгаж угаана.